Нүүр хуудас | Хөрөнгийн бирж | Хөгжмийн урсгал Санхүүгийн Зохицуулах Хороо Холбоос |

Cанхүүчид
skip to main | skip to sidebar

Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага нь үнэт цаасны арилжааны үр дүнд үүссэн төлбөрийг тодорхойлж, тооцоо хийх үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэнэ.

Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:

Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо

Мөнгөн хөрөнгийн гүйлгээ

Үнэт цаасны арилжааны бэлэн бус төлбөр тооцоо

Мөнгөн хөрөнгийн гүйлгээ, банк хооронд хийгдэх төлбөр тооцоо

Бусад ажил, үйлчилгээ

Үнэт цаасны арилжааны бэлэн бус төлбөр тооцоо

Арилжаа эрхлэх байгууллагаар хийгдсэн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог Т хугацаанд хийж гүйцэтгэх

Арилжаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын шимтгэл, хураамжийн тооцоог хийж гүйцэтгэх

Мөнгөн хөрөнгийн гүйлгээ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данстай харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хийж гүйцэтгэх

Төвлөрсөн хадгаламжийн данс хооронд хийгдэх мөнгөн хөрөнгийн гүйлгээг хийж гүйцэтгэх

Үнэт цаасны арилжаа нь төвлөрсөн хадгаламжинд хадгалагдаж буй үнэт цаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд суурилан явагддаг тул төлбөр тооцооны холбогдох баримтуудыг арилжааны банк болон БДК-аас хүлээн авч, баримтын бүрдлийг шалган гүйлгээ хийж арилжаа эхлэхээс 30 минутын өмнө гүйлгээг хаан, Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад арилжаа явуулахад зориулан үлдэгдлийн файл /данс, үнэт цаас, бэлэн мөнгө/ бэлтгэн сүлжээгээр болон хэвлэмэлээр бүртгэл хөтлөн арилжаа эхлэхээс 15 минутын өмнө мэдэгдэнэ.

Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээ, баримтыг тулган хянаж, харилцагч хоорондын төлбөрийн үүргийг тодорхойлж тооцоог хийж гүйцэтгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй.

Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээ, баримтыг тулган хянаж, харилцагч хоорондын төлбөрийн үүргийг тодорхойлж тооцоог хийж гүйцэтгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй

1 Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн баталгаажигдсан хэлцэлийг сүлжээгээр болон хэвэлмэлээр хүлээн авч төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ. Үүнд:

- Үнэт цаасны /хувьцаа, засгийн газрын бонд, компанийн бонд/ арилжааны төлбөр тооцоо

- Үнэт цаасны арилжаанд оролцогч мэргэжлийн байгууллагууд /БДК, МХБ, ҮЦТТТХТ/ болон зохицуулах байгууллагын /СЗХ/ шимтгэл, үйлчилгээний хөлсний тооцоо хийж гүйцэтгэнэ

2 Үнэт цаасны холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээ, анхан шатны баримт, гэрээг үндэслэн төвлөрсөн хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ, төвлөрсөн хадгаламжийн данс хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлэх гүйлгээг хийж гүйцэтгэнэ. Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагад ирүүлэх баримт нь харилцагчийн баталгаат гарын үсэг, гэрчлэх баримтын хуулбар, хариуцлагатай албан тушаалтаны гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан байна.

- Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу анхдагч зах зээлд арилжигдсан үнэт цаасны төлбөр

- ХК-тай байгуулсан гэрээний дагуу ногдол ашиг, ногдол хувийг хувьцаа эзэмшигчдэд тараах

- ЗГ-ын болон компанийн бондын үндсэн болон хүүгийн төлбөр г.м

- ҮЦТТТХТ-ийн харилцах дансны хуулга болон кассын орлогын баримтыг үндэслэн мөнгөн хөрөнгийн орлогын гүйлгээ

- БДК-иар дамжуулан ирүүлсэн мөнгөн хүссэн өргөдлийн дагуу зарлагын гүйлгээ

Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны схем

1. ҮЦТТТХТ ХХК-ийн касс болон арилжааны банк дахь харилцах данс, БДК-д

Харилцагч иргэд, ААН үнэт цаас худалдан авахаар мөнгө тушаах

Харилцагч иргэд, ААН үнэт цаас худалдсаны төлбөрөө авах

2. МХБ-д арилжаа явуулахад зориулан мэдээллийн бааз хүргүүлэх

Арилжаанд оролцох эрх бүхий, төвлөрсөн хадгаламжинд данстай харилцагчдын үнэт цаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэл

Үндсэн болон холболтын дансны мэдээлэл

3. МХБ-ээр хийгдсэн арилжааны хэлцэлийг хүлээн авах

Үнэт цаасны арилжааны хэлцэлийн мэдээг файлаар болон хэвлэмэлээр хүлээн авна

Хэлцэл буцсан тохиолдолд мэдэгдэл

4. Арилжааны хэлцэлийг үндсэн баазад нөлөөлүүлэн, холбогдох төлбөр тооцоо, шимтгэл хураамжийг тооцно

· Харилцагчийн дансанд хийгдсэн гүйлгээг нэг бүрийг БДК, харилцагч тус бүрээр гаргаж БДК-иудад хүргүүлэх

Эдгээр 4 нь хоорондоо холбоотой цикл мэтээр нөлөөлж байдаг юм.

Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

- Төлбөр тооцооны үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн бус төлбөр тооцоог улам боловсронгуй болгох зорилгоор e-clearing house программыг ашиглалтанд оруулан ажиллаж байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

- Үнэт цаасны арилжааны шимтгэлийг үнэт цаасны төрөл тус бүрээр тооцдог болгох

- Үнэт цаас худалдан авахад зориулан богино хугацааны зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх

- Интернет банкны үйлчилгээг нэвтрүүлэх г.м

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

sha, shaa, huts, sda, pisda, zda, fuck, tng, gichii,
begy (зочин)

goy yum bichsen bn aCme -d bayarlalaa iim yum haigaad bdgiin odldodgui yum aa

bi tanai gishuun bolj boloh uu ???

PAP (зочин)

erthen eniige ugch bhgui yugaa hiisen .... we

мөөгий (зочин)

uuriihuu hyuwitsaag yaj harah we

Н Баяраа (зочин)

Би өөрийнхөө 04126 гэсэн Баянхонгорын данстай тэр дансаа яаж харах вэ?

ганчимэг (зочин)

нас барсан хүний хувьцааг яаж шилжүүлж авах вэ?ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)